
чанар, аюулгүй байдлыг эрхэмлэсэн үйлдвэрлэл

Эрдмийт ХХК нь мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, савлагаа, хадгалалт, нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэр юм. Бид хэрэглэгчдэд гарал үүсэл тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан, хяналттай бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэхийг зорьдог.
Манай үйлдвэр нь дотоодын зах зээл, экспорт болон байгууллагын хэрэгцээнд зориулан үхэр, хонь, ямаа, адууны мах болон дайвар бүтээгдэхүүнийг стандартын дагуу ангилан бэлтгэж, хөргөлттэй, хяналттай нөхцөлд хадгалан нийлүүлдэг.
Манай үйлдвэр нь дотоодын зах зээл, экспорт болон байгууллагын хэрэгцээнд зориулан үхэр, хонь, ямаа, адууны мах болон дайвар бүтээгдэхүүнийг стандартын дагуу ангилан бэлтгэж, хөргөлттэй, хяналттай нөхцөлд хадгалан нийлүүлдэг.
100% Органик мах
Давуу тал

Температурын хяналт
Үйлдвэрийн лабораторийн шинжилгээнээс гадна бүтээгдэхүүний сорьцын шинжилгээг Орхон аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид сар, улирлаар тогтмол хийлгэж, мэргэжлийн байгууллагын хяналт баталгаажуулалт дор ажилладаг.
Лабораторийн шинжилгээ
Стандартын дагуу савлалт, хадгалалт
Эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага
манай үйлчилгээ

Мал төхөөрөх
Манай үйлдвэр нь эрүүл ахуй, ариун цэвэр, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг ханган, түүхий эдийг хяналттай орчинд хүлээн авч мал тээвэрлэх, ангилах, хөргөх, боловсруулах үйл ажиллагааг стандартын дагуу явуулдаг. Хүчин чадал: Өдөрт дунджаар 150 бод, 600 бог мал.
Мах ангилан бэлтгэх
Үхэр, хонь, ямаа, адууны мах болон дайвар бүтээгдэхүүнийг ангилан ялгаж, хөргөлт, хадгалалт, савлагааны шаардлагад нийцүүлэн бэлтгэнэ. Вакуум савлагаа, жингийн дагуу багцлалт, хөргөлттэй хадгалалтын боломжтой.
Захиалгат бэлтгэл
Бөөний болон байгууллагын захиалгад нийцүүлэн мах, махан бүтээгдэхүүнийг жин, ангилал, савлагаа, нийлүүлэлтийн нөхцөлөөр бэлтгэнэ. Тогтмол болон захиалгат нийлүүлэлт хийх боломжтой.
